• Өнөөдөр 2025-09-07

BLACKPINK хамтлагийн LISA “LLOUD” компаний үйл ажиллагаагаа эхлүүллээ

2025-09-07,   148

 BLACKPINK хамтлагийн гишүүн LISA өөрийн байгуулсан “LLOUD” компанийг албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг зарлалаа.
Тус компани нь 2023 оны арван нэгдүгээр сарын 12-нд Сингапур улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй болж баталгаажжээ. LISA болон түүний менежментийн багийн зүгээс Сингапурыг компанийн төв байршлаар сонгосон нь онцлогтой аж. Учир нь тус улс бизнесийн орчин, хууль эрх зүйн уян хатан байдал, олон улсын хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөлөөрөө Солонгостой харьцуулахад давуу талтайд тооцогддог. Ийнхүү “LLOUD” компанийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлснээр LISA өөрийн бие даасан уран бүтээл, олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж нээгдэж байна.

BLACKPINK хамтлагийн LISA “LLOUD” компаний үйл ажиллагаагаа эхлүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188