• Өнөөдөр 2025-09-07

ROSE ЭНЭ ЖИЛИЙН "VMAS"-Д НАЙМАН НОМИНАЦИД НЭР ДЭВШЛЭЭ

2025-09-07,   110

Дэлхийн хөгжмийн салбарын хамгийн том наадмуудын нэг болох MTV Video Music Awards (VMAs) 2025 оны шоу удахгүй Нью-Йорк хотод болох гэж байна.

Энэ удаагийн наадамд К-Pop урсгалаас BLACKPINK хамтлагийн гишүүн Rose найман номинацид нэр дэвшиж байна. Тэрбээр ганцаарчилсан уран бүтээлээрээ найман төрөлд нэр дэвшиж, энэ жилийн хамгийн олон нэр дэвшсэн уран бүтээлчдийн жагсаалтад багтжээ. Тодруулбал Lady Gaga 12 номинацид нэр дэвшиж, Bruno Mars 11, Kendrick Lamar 10 номинацид нэр дэвшиж, Sabrina Carpenter мөн найман номинацийн жагсаалын эхний эгнээнд бичигдэж байна. Rose нэг жилд хамгийн олон номинацид нэр дэвшсэн солонгос гаралтай соло дуучин гэсэн шинэ түүхийг тогтоогоод байна. Энэ зөвхөн К-Pop хөгжмийн хувьд төдийгүй дэлхийн хөгжмийн зах зээлд түүний байр суурь хэр зэрэг бэхэжсэнийг харуулж байна.
2025 оны VMAs наадам ирэх есдүгээр сарын 7-нд Нью-Йоркийн UBS Arena-д зохион байгуулагдаж, CBS болон MTV сувгаар шууд дамжуулах юм. 
 
 

ROSE ЭНЭ ЖИЛИЙН "VMAS"-Д НАЙМАН НОМИНАЦИД НЭР ДЭВШЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188