• Өнөөдөр 2025-09-02

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 100-600 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Зуны амралт дуусаж, оюутан залуус хичээлдээ шамдах цаг ирлээ. Жил бүрийн есдүгээр сарын эхээр орон нутгаас ирсэн олон мянган оюутан нийслэлд цугларч, Улаанбаатар хотод өнгө нэмдэг билээ. Бид их дээд сургуулийн нэг кредитийн үнэ ханш болон сургалтын төлбөрийг тодрууллаа.

2025-2026 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр дунджаар 100-600 мянган төгрөгөөр нэмэгджээ

ШУТИС: Дундаж кредитийн үнэ 162812 төгрөг
Шинжлэх ухаан, технологийн их сургуульд шинээр элсэгчдийн нэг кредитийн үнэ 190000 төгрөг болж тогтоогджээ. Дэвшин суралцагчдын хувьд салбар сургуулиасаа хамаарч 185600-190000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Эчнээ болон бакалаврын оюутнуудын төлбөр 222720-228000 төгрөгийн хооронд байна. Энэ нь нэг жилийн нийт төлбөрийг дунджаар 4.2-4.8 сая төгрөг байна.
МУБИС: Суурь төлбөр 3.7 сая төгрөг
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нэг кредитийн үнэлгээ 87300-135400 төгрөгийн хооронд тогтоогдсон байна. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр суралцагчдын төлбөр өндөр байгаа бол бусад мэргэжлийн оюутнууд харьцангуй бага төлбөр төлж байгаа аж. Нэг жилийн дундаж төлбөр ойролцоогоор 3.7 сая төгрөг болжээ.
АШУҮИС: Суурь төлбөр 5.270.000 төгрөг
 Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн төлбөр хамгийн өндөр байна. Шинэ хичээлийн жилд нэг оюутны жилийн сургалтын төлбөр дунджаар 5.27 сая төгрөг байна. Нэг кредитийн төлбөр мэргэжлээсээ хамаарч 118000-170000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж.
СЭЗИС-ийн үйл ажиллагаа хичээлийн бусад байруудад хэвийн явагдана“
СЭЗИС: Кредитийн үнэ 282 мянган төгрөг
Санхүү, эдийн засгийн их сургуулийн нэг кредитийн үнэ 282000 төгрөг болж нэмэгдсэн байна. Оюутнууд нэг улиралд дунджаар 12-21 кредит хичээл сонгон суралцдаг. Ингэснээр нэг жилийн төлбөр зургаан сая төгрөгөөс дээш гарах тооцоо гарч байгаа бөгөөд сургалтын төлбөрийг улирал бүр хоёр хуваан төлөх боломжтойг сургуулиас мэдээллээ.
МУИС: Суурь хичээлийн нэг кредит 154700-178500 төгрөг
Монгол Улсын их сургуульд шинэ элсэгчдийн ерөнхий суурь хичээлийн нэг кредитийн үнэ 154000 төгрөгөөр тогтоогдсон бол мэргэжлийн суурь хичээл нь 154700-178500 төгрөг болжээ. Өмнөх жилээс дунджаар 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нийт оюутны жилийн төлбөрт 4.5-5 сая төгрөг болж нэмэгджээ.
СУИС: Нэг кредит 155 мянга төгрөг
Соёл, урлагийн их сургуульд суралцагчдын нэг кредитийн үнэ 155000 төгрөгөөр тогтоогдсон. Өмнөх жилээс харьцангуй бага нэмэгдсэн ч нэг жилийн нийт төлбөр 3.5-4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жилээс жилд өсөж, энэ жил 100-600 мянган төгрөгөөр нэмэгджээ. Зарим сургуульд оюутны жилийн төлбөр зургаан сая төгрөг давж буй нь оюутнууд болон тэдний гэр бүлд эдийн засагт ачаалал нэмж байна.

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 100-600 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188