• Өнөөдөр 2025-09-01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ

2025-09-01,   181

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны есдүгээр сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442  болжээ.
 
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-16 хүн
 
Хөнгөн – гурав
Дунд – 12
Хүнд-нэг нөхцөл байдалтай байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13413, гэрээр эмчлүүлж буй хоёр, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5038 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3072, 5-9 насны 1728 хүүхэд улаанбурханаар өвджээ.
 
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13442 болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188