• Өнөөдөр 2025-09-01

Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна

Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан төлөвөөр энэ есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх хэдий ч баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага зэрэг дулаан байна.
 
Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр харьцангуй бага байх боловч нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
 
Муудалтын үеүдийн хувьд сар эхлэхдээ баруун аймгуудын нутгаар цаашлаад төв, зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүн байх төлөвтэй байна.
 
Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох хэдий ч ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хур тунадас, уулаараа нойтон цас орж, агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.
 
Тиймээс малчид, иргэд, тээвэрчид, тариаланчид та бүхэн цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас гаргадаг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188