• Өнөөдөр 2025-08-28

Б.ПҮРЭВДОРЖ: АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙГ ГУРВАН ӨДӨР БҮРТГЭНЭ

2025-08-28,   165

      Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал эхлэх гэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр нэр дэвших хүмүүсийг бүртгэх хороог байгуулна. Улмаар нэр дэвшигчдийг бүртгэх явц гурван өдрийн турш үргэлжилнэ. Ингээд 31-ний өдөр намын даргаа сонгохоор байгаа. Тодорхой журамтай учраас наана зарлах нь асуудалтай. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дүрэм, хөтөлбөрөө хэлэлцээд, нэр дэвшигчдийг бүртгэх хороогоо байгуулна гэж ойлгож болно" гэлээ.

 

Б.ПҮРЭВДОРЖ: АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙГ ГУРВАН ӨДӨР БҮРТГЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188