• Өнөөдөр 2025-08-28

Имартад ‘‘SELF CHECKOUT’’ өөртөө үйлчлэх систем нэвтэрлээ

2025-08-28,   163

Имарт (Скай Хайпермаркет ХХК) нь хэрэглэгчдэдээ дижитал шилжилт, хэрэглэгчийн үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэхэд ямагт анхаарч ажилладаг билээ. Бид хэрэглэгчдийнхээ үнэт цагийг хэмнэхээс гадна дэлгүүрийн урсгалыг оновчтой зохицуулах, кассын ажилтны ачааллыг багасгах зорилгоор өөртөө үйлчлэх ‘‘SELF CHECKOUT’’ боломжийг нэмлээ.
 
‘‘SELF CHECKOUT’’-ын тусламжтай хэрэглэгч бараагаа төхөөрөмж дээр уншуулан, банкны карт болон аппликэйшн-аар төлбөр төлөх боломжтой. 
‘‘SELF CHECKOUT’’ үйлчилгээний давуу талууд:
  • Хялбар, ойлгомжтой интерфейс - Монгол, англи тайлбартай.
  • Бүх төрлийн төлбөрийн хэрэгслийг дэмжинэ.
  • Ebarimt-н хялбар бүртгэл болон epoint оноогоо цуглуулах, зарцуулах боломжтой.
‘‘SELF CHECKOUT’’ нь Имартын бүх салбар дэлгүүрт нэвтэрч байгаа бөгөөд хэрэглэгч та дэлгүүр доторх өөртөө үйлчлэх ‘‘Scan & Go’’төхөөрөмжийн тусламжтайгаар ИЛҮҮ ХЯЛБАР, ИЛҮҮ УХААЛАГ худалдан авалтыг хийх боломжтой боллоо.
 

Имартад ‘‘SELF CHECKOUT’’ өөртөө үйлчлэх систем нэвтэрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-28 11:51:38
    zochin: zawal ym hum tatax ym bolu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188