• Өнөөдөр 2025-08-22

ОБЕГ: УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

2025-08-22,   106

Төв болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр түр зуурын бороо орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл үүсэж болзошгүй байна.

Иймд дээрх гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер, усны аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ-ээс анхааруулж байна.


ОБЕГ: УСНЫ ТҮВШИН НЭМЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188