• Өнөөдөр 2025-08-22

Т-АRА хамтлагийн Монгол дахь тоглолт ирэх сарын 12-нд болно

БНСУ-ын домгуудын нэг Т-АRА хамтлагийн үнэнч фенүүдийн цугларалт ирэх есдүгээр сарын 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь ээ. Учир нь T-ARA хамтлагийн "Queen's" фэнүүдийнхээ зүрх сэтгэлд хоногшсон хит дуунуудаа RE\VERSE CONCERT-ын тайзнаа дуулж, мартагдашгүй дурсамж бэлэглэх гэж байна.
 
T-ARA бол Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг бөгөөд 2009 онд дебютээ хийсэн. Тэд K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг бөгөөд фенүүддээ хайрлагдсан олон хит дуу, онцгой бүжгийн хөдөлгөөнөөрөө алдартай. Хамтлагийн нэр нь англиар "Tiara" буюу титэм гэсэн утгатай бөгөөд тэдний зорилго нь K-pop ертөнцөд титэм шиг гялалзах, тэргүүлэх явдал байжээ.
 
T-ARA-ийн хамгийн алдартай lineup-д Qri, Eunjung, Hyomin, Jiyeon нар багтдаг бөгөөд анх олон гишүүнтэйгээр эхэлсэн ч дараа нь зарим гишүүд гарсан байдаг. Тэдний фенүүд тэднийг хайрлан "Queen's" гэж дууддаг нь чухам энэхүү алдрыг илэрхийлнэ.
 
Хамтлагийн албан ёсны YouTube сувгууд дээр гаргасан бүх видео (хөгжмийн клип, бүжгийн практик, лайв үзүүлбэр гэх мэт) нийт ойролцоогоор 941 сая үзэлт цуглуулсан байдаг. Тэд фенүүдтэйгээ ойр, халуун дулаан харилцаатай, фенүүдийн догдлолыг асааж, мартагдашгүй дурсамж үлдээдэг хамтлаг хэвээр байна. Тэдний тайзны үзүүлбэр, хит дууны амьд аялгуу нь өнөөдрийг хүртэл олон хүний зүрхэнд хоногшсоор байгаа билээ.
 
Тасалбарын үнэ:
 
Энгийн тасалбар - 150,000₮ /Earlybird тасалбар 100,000₮ / хугацаа дууссан
 
3 Найзын тасалбар - 380,000₮ / 08/28-ыг дуустал/
 
Fanzone тасалбар - 260,000₮
 
VIP тасалбар - 800,000₮
 
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
 
Хэзээ: 9-р сарын 12

Т-АRА хамтлагийн Монгол дахь тоглолт ирэх сарын 12-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188