• Өнөөдөр 2025-08-22

Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, цаашид Монгол-Солонгосын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ илэрхийлэв.
 
Уулзалтаар сайд Г.Дамдинням хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, ховор металлын судалгааны төвийн ажил 90 хувьтай урагшилж буйг онцлов. Түүнчлэн Эрдэнэтийн уурхайг түшиглэн баригдах зэс хайлуулах үйлдвэрийн олон улсын тендерт Солонгосын компаниуд оролцоно гэж найдаж буйгаа хэлээд, Дарханы төмрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрийн ТЭЗҮ удахгүй эхлэхийг дуулгав.
 
Элчин сайд Чой Жин Вон Монгол Улс олборлогчоос боловсруулагч орон болох зорилгыг дэмжиж, аж үйлдвэрийн төслүүдийг Солонгосын бизнес эрхлэгчдийн хүрээнд танилцуулахад бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ

Монгол-Солонгосын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188