Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өссөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт өсөлт 3.6 нэгж хувийг дангаараа бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн салбар нь 2023 онд -8.9 хувь, 2024 онд -28.7 хувь болж буураад байсан бол 2025 оны эхний долоон сарын байдлаар 3.6 хувийн өсөлттэй байгаа юм.
2023-2024 онд тохиосон зудын улмаас ихээхэн хохирол амссан хөдөө аж ахуйн салбар богино хугацаанд сэргэсэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эхний долоон сарын байдлаар өмнөх оноос 9.3 хувиар буурч, борлуулалт нь 1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь Монголын эдийн засагт уул уурхайн хэт хамаарлын эрсдлийг дахин сануулж байгаа талаар эдийн засагчид онцоллоо. Засгийн газар 2026 оны төсвийн төсөлдөө эдийн засгийн өсөлтийг 5.5 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил голлох үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, цаг уурын өөрчлөлт, зах зээлийн хэлбэлзэлд тэсвэртэй, дотоодын хүнсний хангамжийг баталгаажуулахуйц хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага зайлшгүй бий болсоныг харуулж байгаа билээ. Ийнхүү хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн уламжлалт амьжиргааны эх үүсвэр бус, эдийн засгийн тогтвортой өсөлтийн үндэс болон төлөвшиж эхэлсэн нь энэ.
Монгол Улс зөвхөн мал аж ахуйд тулгуурлахаас илүүтэйгээр хүнсний боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжсэн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон талаар шинжээчид онцолж байна. Ингэснээр ХАА зөвхөн амьжиргааны эх үүсвэр биш, эдийн засгийн жинтэй тулгуур багана болон төлөвших боломжтой юм.
| Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн хамгийн өндөр үзүүлэлттэй байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |