• Өнөөдөр 2025-08-21

МАРГААШ ТУУЛ ГОЛЫН УСНЫ ТҮВШИН 50 СМ-ЭЭР НЭМЭГДЭЖ, ҮЕРЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

2025-08-21,   104

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өглөөний 08:00 цагаас хойш 18 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 5 см-ээр давжээ.

Маргааш буюу наймдугаар сарын 22-нд Туул гол Улаанбаатар хот орчимд 50 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх төлөвтэй байна.

Иймд Туул, Тэрэлж голын татам, эрэг хөвөө, хөндий газраар оршин сууж буй айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагууд үерийн аюулаас болгоомжлон сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж: ЦУОШГ


МАРГААШ ТУУЛ ГОЛЫН УСНЫ ТҮВШИН 50 СМ-ЭЭР НЭМЭГДЭЖ, ҮЕРЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188