Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ерөнхий сайдын долдугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр захирамжаар экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Долдугаар сарын 21-ээс хойш бид ажлын хэсгийн хүрээнд гурван дэд ажлын хэсэгт хуваагдан ажиллалаа. Уул, уурхай болон уул, уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бий болгох, экспортыг шат дараатай нэмэгдүүлэх зорилт агуулагдаж байгаа. Сайн мэдээ гэвэл долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19-ний хооронд, нэг сарын хугацаанд өмнөх саруудын дунджаас 30 хувиар нүүрсний экспорт нэмэгдэж, нийт 8.4 сая тонн нүүрс экспортолсон. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долдугаар сард хоёр сая 963 мянган тонн нүүрс арилжаалсан бол наймдугаар сарын 19-ний байдлаар хоёр сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлтүүд нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр тоо гэж хэлж болно. Уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх тогтоолын хүрээнд Гашуунсухайтын боомтоор автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой ачааны машиныг нэвтрүүлэх болсон. Өнөөдөр гарсан шийдвэрээр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зарагдсан нүүрсийг ийм гарцаар нэвтрүүлэхийг хязгаарласан. Энэ нь биржийн арилжааг дэмжих бодлого. Төсвийн хүрээний мэдэгдэлд энэ онд 80 сая тонн нүүрс, ирэх онд 85 сая орчим тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Өмнө нь эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах боломжгүй байсан. Үүнээс болоод сорчлох асуудлууд гардаг байсан. Тийм учраас өнөөдрийн шийдвэрээр энэ эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах бололцоог энэ журмын хүрээнд бий болгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Мөн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хүнд суртлыг багасгах алхмууд хийгдэж байна. Одоо олон зөвшөөрөл нэхэж, бичиг баримт бүрдүүлж, цохолт хийлгэж, тамга даруулдаг удаан процесс хувийн хэвшилд дарамт болдог байсан. Үүнийг гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавих хяналтын журмыг өөрчлөх замаар шийдвэрлэхээр болж байна. Цахим систем бэлэн болсон. Ингэснээр ГЕГ, Татварын ерөнхий газар, Боомтын захиргаа, ХХЕГ хоорондоо мэдээлэл солилцдог болно. Өнөөдөр ХАҮТ дээр хувийн хэвшлийнхэн журамд санал өгч байгаа бөгөөд нийт 17 мянга гаруй санал ирүүлсэн. Энэ журмыг наймдугаар сарын 31-ний дотор батална. Энэ үүргийг өнөөдөр ГЕГ-ын даргад өгсөн. Ингэснээр цахимаар мэдээлэл солилцож, шат дамжлага бууруулах боломж бүрдэнэ. Мөн уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон жил яригдсан цахим худалдааны цонхыг бий болгох ажлыг эхлүүллээ. Өмнө нь байгууллагууд мэдээлэл солилцдоггүйгээс удааширдаг байсан. Харин одоо хөрөнгө оруулалтын цонх, худалдааны цонх, зөвшөөрлийн цонх зэрэг системүүдийг нэгтгэн, нэг худалдааны цонхтой болохоор ажиллаж байна. Журам батлагдсаны дараа бид нар хилийн боомт дээр очиж ажиллана" гэв.
| Н.УЧРАЛ: Эрчим хүчний нүүрсний үнийг индексжүүлэн зарах бололцоог бий болгохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |