• Өнөөдөр 2025-08-15

Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2025 оны  наймдугаар сарын 12-ны өдрөөс наймдугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа. Улсын хэмжээнд хүн амын тоогоор 78 189 хүүхэд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэн суралцана. Үүний 50.2 хувь буюу 39 247 хүүхэд нийслэлд, 49.8 хувь буюу 38 942 хүүхэд орон нутагт байна.
 
2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагийн байдлаар
 
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 60.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сургуулийн элсэлтийн комисс 80.0-95.3 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулсан байна.
Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 75.8 хувь буюу 17 553 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй байна.
Орон нутгийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 54.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Дархан-уул аймгууд сургуулийн элсэлтийн комисс 81.6-99.9 хувийн гүйцэтгэлтэй хянаж баталгаажуулсан байна.
Сургуулийн элсэлтийн комиссын баталгаажуулан илгээснийг 80.9 хувь буюу 15 064 эцэг эх, асран хамгаалагч баталгаажуулаагүй байна.

Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188