• Өнөөдөр 2025-08-15

ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ

2025-08-15,   131

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сэжиг бүхий шөнийн цэнгээний газруудад хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
 
Энэ оны наймдугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хийгдсэн шалгалтын хүрээнд нэр бүхий гурван шөнийн цэнгээний газрын ажилчид болон үйлчлүүлэгч 75 иргэнд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест сорил тавихад 18-38 насны Монгол Улсын 6 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, 1 иргэн хууль бусаар хадгалсан байсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

ЦЕГ: Зургаан иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, нэг хүн хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188