• Өнөөдөр 2025-08-11

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв

        Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулж буйтай холбогдуулан олон нийтээс санал авах цуврал хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулж байгаа билээ. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав.
 
    Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар тус тусын салбарын 2026 оны төсвийн төсөлд тусгаж буй саналаа танилцуулсан юм.
 
    Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд, Үндэсний аудитын газар, Сангийн яамны мэргэжилтнүүд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд, харьяа газрын дарга нар, байгаль орчин,  хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нээлттэй оролцлоо. Оролцогчид амаар болон бичгээр 2026 оны төсвийн төсөлд тусгах саналаа илэрхийлж, сонирхсон асуултдаа хоёр яамны удирдлагуудаас хариулт тайлбар авсан юм. Иргэд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд E-Mongolia цахим системээр болон 11-11 төвийн утсаар болон саналаа өгөх нээлттэй бөгөөд санал асуулга 2025 оны наймдугаар сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
 

Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188