• Өнөөдөр 2025-08-11

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны зургаа, объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 40 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
 
Нийслэлийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 09-ний өдрийн “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/819 дугаар захирамжийн хүрээнд Туул, Сэлбэ, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байна.
 
Алба хаагчид голын усанд живж байсан дөрвөн иргэний амь насыг аварч, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 57391 иргэнд хүргэн, голын эргээс 3986 автомашиныг холдуулан, голд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон 10 автомашиныг татан гаргаж ажиллалаа.
 
Аялал, амралт зугаалгаар орон нутгийг зорихдоо баталгаат зам, гүүрээр зорчиж, болзошгүй аянга цахилгаан, гэнэтийн аадар борооны үед аюулгүй байдлаа хангаж, гол усны ослоос сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188