• Өнөөдөр 2025-08-10

Зарим авто замыг түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ

2025-08-10,   128

Ажилчны гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд “Биг” худалдааны төвийн уулвзараас Саппорогийн уулзвар хүртэлх авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлт хийнэ.
 
Зам хаах: Наймдугаар сарын 11-ний 23:00 цаг
 
Зам нээх: Наймдугаар сарын 14-ны 06:00 цаг
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
 
Мөн  Баянгол дүүрэг, Хөсөг трейдийн уулзвараас зүүн тийш төмөр замын фризерийн зүүн тал хүртэлх хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ.
 
Зам хаах: наймдугаар сарын 9-ний 23:00 цаг
 
Зам нээх: наймдугаар сарын 11-ний 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн өнгө асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Зарим авто замыг түр хааж засвар, шинэчлэлтийн ажил хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188