• Өнөөдөр 2025-08-08

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар сард эхэлсэн бөгөөд ирэх хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна гэв.
 
“Цагаан толгойн нуур” ХХК-ийн захирал Б.Бат-Ундрах “Манай ажил хийж байгаа талбай орчимд аж ахуйн нэгжүүд ихтэй учраас явган замын хавтангаа тавиад бэхжиж амжаагүй байхад машин техниктэйгээ бараа материал буулгах зэргээр явган замын дээгүүр гарч, механик гэмтэл үүсгэж байна. Яг одоо бидний ажиллаж буй Стандарт хэмжил зүйн газар орчимд Өмнө нь хоёр хүн зөрж багтахгүй нарийн зам байсан. Тиймээс энэ хавьд байсан авто машины халаас зогсоолыг арилгаж, явган замаа стандартын дагуу өргөтгөж гурван метр өргөн болгосон” гэлээ.
 
Тус явган замын ажил гүйцэтгэгч компани чулуун хавтангийн эхний ээлжийн татан авалтаа дотоодын чулуу үйлдвэрлэгчдээс худалдан авч, нийлүүлэлт багасах үед БНХАУ-аас чулуун хавтан татан авах зэргээр ажлаа тасалдуулахгүй явуулж байгаагаа онцоллоо.
Мөн явган замын хуучин хавтангуудаас эвдрэл гэмтэл багатай ашиглаж болохуйц хавтангуудыг дүүрэгт нь хүлээлгэн өгч байгаа аж. Тухайн хавтангаар дүүргүүд судалгаа гарган явган замгүй байршлуудад явган зам тавих юм. Харин ашиглах боломжгүй гэмтэлтэй хавтангуудыг барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж дахин боловсруулалтад оруулж байна.

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188