• Өнөөдөр 2025-08-08

“Хараацай” хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан Хүүхдийн зуслангийн ажлын хэсэг өнөөдөр “Өнөр бүл” хүүхдийн асрамж, халамжийн төвийн дэргэдэх “Хараацай” зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалт хийлээ.
 
Тус зуслангийн онцлог нь “Өнөр бүл” асрамж, халамжийн төвийн хүүхдүүдээ зуныг дуустал зусландаа амрааж, үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил 108 хүүхэд амарч байна.Хүүхдүүд цэвэр агаар, уул, устайгаа ойрхон амарч байгаа нь сайхан ч тэднийг хөгжүүлэх, хамгаалах орчин мөн гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна. Байшин барилга, зам талбай, тоглоом хэмхэрч эвдэрчээ.
 
Зуслангийн газар дээр хувийн хаус, хашаагаа давхарлаж барьсан байна. Хүүхдийн хөгжих, хамгаалагдах, хамгийн эрүүл аюулгүй, амар тайван орчин нөхцөлтэй байх ёстой зуслан нь ийм байдалтай үйл ажиллагаа явуулаад байж болохгүй. Төсөв санхүүгээр нь дэмжиж, шинэчлэх шаардлага маш их байна.
 
Хяналт, шалгалтын нарийвчилсан үр дүнг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд хүргүүлнэ.
 

“Хараацай” хүүхдийн зусланд хяналт, шалгалт хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188