Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивийн уур амьсгал дэлхийн дунджаас хоёр дахин хурдан өөрчлөгдөж байгаа бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирчээ.
Энэ зун Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Японы Гүнма мужийн Исэсаки хотод өнгөрсөн мягмар гарагт 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болов. Хэт халууны улмаас тус улсад 56 хүн нас барж, төмөр замын эд анги гажсан тул зарим чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ. Өмнөд Солонгост энэ зун халуун урт хугацаанд үргэлжилж, 22 өдөр дараалан шөнийн агаарын хэм 25°C-аас дээш байв. Вьетнамын нийслэл Ханойд ч наймдугаар сарын эхээр 40°C давсан халалт анх удаа бүртгэгдлээ. Нөгөөтэйгүүр, Хятад, Энэтхэг, Пакистан зэрэг оронд хүчтэй аадар бороо, үерийн гамшиг нүүрлээд байна. Хятадын өмнөд болон хойд мужуудад болсон үерт олон хүн амь үрэгдэж, зөвхөн Бээжинд болсон нэг удаагийн үерийн үеэр ахмадын асрамжийн газарт 31 хүн нас баржээ. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид болсон гэнэтийн үерийн улмаас 100 гаруй хүн сураггүй болоод байна. Пакистанд сүүлийн хоёр сарын хугацаанд үерийн улмаас 300 орчим, түүний дотор 100 гаруй хүүхэд амиа алдсан юм. Мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн давтамж, хохирол цаашид улам нэмэгдэх эрсдэлтэйг онцолж, бүс нутгийн улс орнууд хамтран урьдчилан сэргийлэх, дасан зохицох арга хэмжээг яаралтай авах шаардлагатайг анхааруулж байна.
Эх сурвалж: BBC
| АЗИ ТИВ ДЭЛХИЙН ДУНДЖААС ХОЁР ДАХИН ХУРДАН ДУЛААРЧ БАЙНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |