• Өнөөдөр 2025-08-07

Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ

Наймдугаар сарын 07-ны өдрийн байдлаар Хэрлэн/Хонгон, Чойбалсан/, Барх/Батширээт/, Онон/Биндэр/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байна. Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 17 см даван үерлэж байна.
 
Наймдугаар  сарын 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188