• Өнөөдөр 2025-08-07

Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ

2025-08-07,   535

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Монгол Улсын “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн хүрээнд, 2025 оны долдугаар сарын 27-30ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дорноговь, Дорнод болон Увс аймгуудын байр наадмын үеэр үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс допингийн хяналтын сорьц аван ажиллажээ.
 
Эдгээр сорьцуудыг 2025 оны наймдугаар сарын 2-ны өдөр, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь “Спортын Допингийн Шинжилгээ ба Биохимийн Институт руу хүргүүлэн, олон улсын стандартын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.  Гурван аймгаас авсан нийт 16 сорьцын 14-ийнх нь шинжилгээний хариу ирсэн бөгөөд үлдсэн хоёр сорьцын хариу одоогоор бүрэн гараагүй байна.

Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу иржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188