• Өнөөдөр 2025-08-07

Н.Тавинбэх: Мэдээлэл дотроосоо тараасан үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна

2025-08-07,   245

 Гуравдугаар цахилгаан станцад дахин дэлбэрэлт болсон гэх мэдээлэлтэй холбогдуулан ДЦС-3 ТӨХК-д  хяналт тавих Засгийн газрын БЭТ Н.Тавинбэх мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу тус станц томилогдсон төлөөлөгчийн хувьд үргүй зардлыг багасгах, бүтэц орон тоог оновчтой болгох, худалдан авалтай холбоотой зөрчлүүдийг арилгах чиглэлээр хатуу арга хэмжээ авч ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд дургүйцэж байгаа хүмүүс байна. Ийм хүмүүс хэвийн гардаг гэмтэл саатлыг сүртэйгээр нийгэмд буруу ойлголт өгч энэ ажилд саатал учруулах гэж байгаа мэт үйлдэл гаргаж байна гэж  Засгийн газраас томилогдсон төлөөлөгчийн хувьд харж байна. Бид ийм зүйлд сандрахгүй, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний салбарт станцаар хийж байгаа, зайлшгүй хийх ёстой шинэчлэлийн асуудал үргэлжилнэ. Энэ олон жил бугшсан учраас тийм амархан ажил биш. Зарим нэг хариуцлагагүй хүнд энэ таалагдахгүй байх шиг байна. Тийм учраас станц дотор болдог, үйлдвэрлэлийн процесст гардаг технологийн зөрчлүүдийг сүр дуулиан болгож, нийгэмд зарлаж байна. Үүнийг бид хуулийн байгууллагад өгч шалгуулна” гэв. 
 

Н.Тавинбэх: Мэдээлэл дотроосоо тараасан үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188