Тэрбээр “Бид хуультай оронд амьдарч байгаа. Тэгэхээр бусдын нэр төрд халдаж, бусдыг хийгээгүй зүйлд нь гүтгэсэн мэдээллийг өөрийн цахим хуудсандаа оруулах нь хууль бус. Хуулийн дагуу өнөөдөр албан ёсны өмгөөлөгч авч, бичсэн мэдээллийнх нь агуулга болгон дээр нь харьяа дүүргийнхээ шүүхэд гомдол гаргахаар бэлдэж байна. Ж.Дамдинцэрэн хэд хэдэн зүйлийг бичсэн байна лээ. Ор үндэслэлгүй зүйлүүд гэдгийг шүүхийн өмнө нотолно. “Ямар аалзны тор хийж хажуудах найз нөхдөө хорлож, ашиглаж, хэнтэй үгсэн хуйвалдаж яаж залилан, мөнгө угаах гэмт хэрэг хийснийг нь үзүүлээд, зарлаад өгье” гэсэн байсан. Мөнгө угаасан, залилсан гэсэн асуудлаар намайг 2023 онд цагдаагийн байгууллагат гүтгэлгийн мэдээлэл өгч, 2022-2025 он хүртэл шалгуулж байгаа. Гэтэл тэр асуудал нь 2020 онд өөрөө дарга нь байхдаа тушаалаа гаргаад бүх баримт нотолгоо, тайланг нь хүлээж аваад өөрөө санхүүжилтийг нь өгсөн ажил. Гэтэл 2022 онд намайг хувийн ашиг сонирхлын үүднээс хуулийн байгууллагат өгсний улмаас би гурван жил шалгуулж байгаа. Анхан шатны шүүх нь гэм буруутай гэж үзсэнийг нь давж заалдах шатны шүүх “Эрүүгийн хууль ноцтой зөрчиж, буруутгасан байна” гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон шийдвэр одоо Дээд шатны шүүх дээр очсон байгаа. Үнэнийг нь хуулийн байгууллага тогтооно. Хэрэв би буруутай бол Ж.Дамдинцэрэн дарга ч буруутай. Учир нь, Ж.Дамдинцэрэн дарга А65 тушаалаа гаргаж санхүүжилтийг нь тус ажилд олгосон. Тэр ажилд хяналт тавьж, хэрэгжүүлэх ажилтан нь би байсан. Тэр тушаалыг хэрэгжүүлсэн ажилтан нь буруутай юм бол, тушаалыг гаргасан дарга нь ч буруутай. Энэ бүх гүтгэлэг ямар нэг аргаар намайг ажилгүй болгож, ял өгөх гэсэн санаархал. Мөн “Хэдэн зуун сая төгрөг Төрийн мөнгөнөөс идчихээд зургаан саяар торгуулаад зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү” гэж бичсэн байсан. 2022 онд намайг өөрийнхөө тушаалыг нь гаргасан ажил дээрээ буруутгасан, тэр үед 600 сая төгрөг завшсан гэсэн мэдээлэл гарсан. 600 сая төгрөг гэдэг хаана ч байхгүй мөнгө. Шалгагдаж байгаа хэрэг нь 108 сая төгрөг, тэр мөнгийг өөрөө өгсөн. Үнэхээр би төрийн мөнгө идээд түүнийг нь Ж.Дамдинцэрэн дарга мэдэж байсан бол аливаа хэрэг, зөрчлийг нуун дарагдуулна гэдэг чинь өөрөө хууль зөрчсөн хэрэг болно шүү дээ. “Европоор аялан тоглолтоор нь дагаж далбаганаж явахдаа нэг гадаад эмэгтэйд хүч хэрэглэж юу юу болсныг чинь мэдээд л байгаа. Амьд гэрч нь тэр улсаас чинь ирчихсэн Монголд амьдарч байгаа эмэгтэй бий шүү” гэжээ. Тэгвэл намайг гадаад оронд бусдад хүч хэрэглэснийг мэдсээр байж 2016 оноос хойш есөн жил нуун дарагдуулсан юм биш үү. Энэ чинь хууль бус шүү дээ. Би гадаад явахдаа бусдад тэр дундаа эмэгтэй хүнд хүч хэрэглэсэн тохиолдол нэг ч байхгүй. Гэр бүлээс гадуурх харилцаа, эмэгтэй хүнд хүч хэрэглэхийг удмаараа үзэн яддаг. Би эхнэр, дөрвөн хүүхэдтэй тогтвортой гэр бүлтэй хүн. Намайг элдэв зүйлд гүтгэж болох ч миний хань, хүүхдүүдийг хүчирхийлэгчийн гэр бүл гэж гүтгэж болохгүй. Есөн жил нуун дарагдуулсан хэргээ ил гарга, түүнийгээ нотол. Гэхдээ нотлох зүйл байхгүй учраас нэр төрд халдсан хэргээр хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийн тулд гомдол гаргахаар бэлдэж байна” гэв.
.jpg)
| Э.ЦЭНД-АЮУШ: Ж.Дамдинцэрэнгийн бичсэн зүйлс ор үндэслэлгүй гэдгийг шүүхийн өмнө нотолно |
|
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
Ховд аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-02-22 21:39:41
Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 17 хоногт 661 км замыг туулжээ
2026-02-22 14:04:27
Гавьяат тамирчин М.Лхагвагэрэлд МЧБХ хүндэтгэл үзүүлэв
2026-02-22 13:24:08
Боксчид сар шинийн үеэр Орос, Казахстаны тэмцээнээс медаль хүртжээ
2026-02-22 13:18:33
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |