• Өнөөдөр 2026-10-24

Үерийн аюулаас сэргийлэх зөвлөмж

2025-08-04,   555

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.08.04/ 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орох төлөв байна.
 
Иймд:
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол тухай бүрт хүлээн авах,
  • Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байх,
  • Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх,
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
  • Өндөр хүчдэл, цахилгааны шонд хүрэхгүй байх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын бус гарцтай газраар зорчихгүй байх зэргээр үерийн аюулаас сэргийлэхийг зөвлөж байна

​


Үерийн аюулаас сэргийлэх зөвлөмж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188