• Өнөөдөр 2025-08-03

TWICE ХАМТЛАГ "LOLLAPALOOZA" ФЕСТИВАЛИЙН ГОЛ ТАЙЗНАА ТОГЛОСОН K-POP ОХИДЫН ХАМТЛАГ БОЛЛОО

2025 оны наймдугаар сарын 2-нд АНУ-ын Чикаго хотноо болсон “Lollapalooza” олон улсын хөгжмийн фестивалийн гол тайз буюу “Bud Light Stage”-т Өмнөд Солонгосын TWICE хамтлаг тоглож, түүхэн амжилт тогтоолоо.
Ингэснээр тус хамтлаг нь тус фестивалийн гол үзүүлбэрт тоглосон анхны K-pop охидын хамтлаг болсон байна. TWICE хамтлагийн есөн гишүүн хоёр цаг орчим үргэлжилсэн амьд тоглолтдоо “SET ME FREE”, “Talk that Talk”, “What is Love?”, “Feel Special” зэрэг олон улсын түвшинд амжилт олсон хит дуунуудаа амьд дуулжээ. Үзүүлбэрийн үеэр дэлгэц, дрон шоу, бүжиг дэглэлтийн нарийн найруулга нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Chicago Sun-Times хэвлэлд бичсэнээр “TWICE бол Lollapalooza фестивалийн гол тайзан дээр тоглосон анхны K-pop охидын хамтлаг” хэмээн онцолжээ. TWICE хамтлагаас гадна энэхүү фестивальд “Xdinary Heroes”, “BoyNextDoor”, “Wave to Earth”, HYBE-ийн охидын шинэ хамтлаг “KATSEYE” зэрэг өөр K-pop уран бүтээлчид ч оролцсон нь тус фестивалийн түүхэн дэх хамгийн хүчтэй Солонгос уран бүтээлчдийн бүрэлдэхүүн хэмээн дүгнэгджээ.
 

TWICE ХАМТЛАГ "LOLLAPALOOZA" ФЕСТИВАЛИЙН ГОЛ ТАЙЗНАА ТОГЛОСОН K-POP ОХИДЫН ХАМТЛАГ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188