Өөрөөсөө том биетэй хүүгийн тонгороонд уналгүй, хэзээний бөх янзтай дэвж, олныг шуугиулсан хүүгийн бичлэг цахим орчинд цацагдаж, бусдын хайр, хүндэтгэлийг хүлээгээд байгаа. Түүнийг А.Соёмбо гэдэг. 2023 оны Дархан-Уул аймгийн хүүхдийн барилдаанд барилдаж үзэгч олныг баясгасан, уран барилдаантай хүү А.Соёмбын аав О.Адьяатай ярилцлаа.
-Олон нийтийн сүлжээгээр хүүгийнх нь барилдааны бичлэг цацагдаж, олон түмний хайр, хүндлэлийг хүлээгээд байгаа. Хэзээний наадам байсан бэ?
-Манайх Дархан-Уул аймагт амьдардаг. Өнгөрсөн жилийн наадмаар хүү минь хүүхдийн барилдаанд барилдаж, дөрөв давсан. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа бичлэг бол 2023 оны дөрвийн давааны бичлэг. Хүү минь тухайн үед том биетэй хоёр насаар ах хүүхэдтэй барилдсан. Тэр бичлэг хүүхдийн барилдаан үзэж байгаа хүн бүхнийг өндөлзүүлсэн сайхан барилдаан болсон. Энэ жил тэр бичлэг дахин цацагдаж, олон нийтэд хүрсэн байна лээ. Хүмүүс хүүг минь "Дэлхийд данстай бөх болно, аварга болно" гэж ерөөсөн байсан. Тэр нь надад сайхан санагдсан.
-Хүү нь тухайн үед ямар арга, мэхээр давсан бэ?
-Хүү минь барилдаж байгаа хүүхдийнхээ сэнжигнээс нь бариад татсан юм. Гэтэл нөгөө хүүхдийн тонгороод, түлхэх мэхэнд нь уналгүй үлдсэн болохоор хүмүүс их өхөөрдсөн. Хүү минь өнгөрсөн жилээс хойш аймагтаа од болоод байгаа. Зарим хүн бүр “Сайн бөх болоорой” гэж ерөөгөөд, морь бэлэглэсэн. Ихэнх нь хүүтэй минь зургаа даруулах дуртай. Өөрийгөө танихгүй хүнгүй боллоо гээд байгаа.

-Хүү нь хэдэн настай вэ. Хэзээнээс бөхөд дурлах болсон бэ?
-Хүү минь долоон настай. Энэ намар гуравдугаар ангид орно. Таван настайгаасаа бөхөд дуртай болсон. Телевизээр бөх гарч байх юм бол дуустал нь үзнэ. Тэгээд сурсан мэхээ эгч нартайгаа бэлдэнэ. Эгч нарыгаа барилдахгүй гэх юм бол чихэр өгөх, янз бүрийн амлалт өгөх зэргээр яаж ийж байгаад зөвшөөрүүлнэ. Заримдаа эгч нарыгаа унагаачихдаг. Тийм болохоор тэд жаахан дургүй. Заримдаа намайг зогсоож байгаад мэхээд бэлдэнэ, давтана. Бөхөд дуртай болохоор гэрийнхнийгээ бараг зүгээр суулгадаггүй юм. Зав л гарвал барилдъя гэж шалгаадаг.
-Бөх үзэж байгаад мэх сурчихдаг гэлээ. Ямар мэхэндээ илүү сайн бэ?
-Хүү минь их хурдан, мэх сайтай, бяртай, мэдрэмжтэй. Тийм болохоор хүмүүс хүүг минь "Жижиг А.Сүхбат аварга шиг болно" гэдэг. Зарим нь улсын арслан Б.Орхонбаяр шиг толгойтой юм гэж өхөөрддөг.

-Хүү нь өөрийгөө хэн шиг бөх болно гэж ярьдаг вэ?
-Хүү минь О.Хангай аваргад их хайртай. Тэгээд өөрийгөө О.Хангай шиг аварга болно гэж ярьдаг. Бид ч хүүгээ аварга болно гэдэгт итгэдэг. Бүх талаар нь дэмжиж, тусална гэж боддог.
-Хүүгээ дагуулаад олон наадам дээр очиж байгаа байх?
-Харин тийм ээ. Хэзээний бөх хүн дагуулчихсан юм шиг л дээл, малгайг нь бариад явж байна. Бид Баян-Өлгий аймгаар аялж байгаа. Буцахдаа Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойн баяр наадамд хүүхдээ барилдуулахаар хувцас хунар, бэлтгэлийг нь хангаад явж байна.
-Та хүүдээ зодог, шуудгийг нь авч өгсөн үү?
-Өнгөрсөн жилийн барилдааны үеэр уран гартай эгч хүүг минь "Аварга болоорой" гэж ерөөгөөд гутал оёж өгсөн. Зодог, шуудгийг нь би хүүдээ зориулж оёулсан. Харин малгайг нь худалдаж авч өгсөн.
-Энэ жил хүү нь аймгийнхаа наадамд барилдсан уу?
-Энэ жил барилдаад хоёр даваад уначихсан. Барилдаан эхлэхээс өмнө зүлгэн дээр байсан хүүхдүүдийг бүгдийг нь даваад байсан чинь жинхэнэ барилдаан дээрээ уначихсан. Өмнө нь эцэж, цуцахаа мэдэхгүй барилдаж байгаад ядарсан байх. Гэхдээ хүүхэд юм чинь харамсах зүйлгүй ээ. Миний хүүд олон даваа, олон жилийн наадам бий гэдэгт итгэдэг.
-Хүү нь Улаанбаатарт барилдаж байв уу?
-Улаанбаатарт барилдаж байгаагүй. “Хуйрнан шуугигч” гээд хүүхдийн барилдаанд барилдуулна гэж боддог. Тэнд барилдаж байгаа хүүхдүүдийг харахаар миний хүү чадах юм шиг санагдаад байгаа.

-Таны болон эхнэрийнх нь удамд бөх хүн бий юү. Та залуудаа барилдаж байв уу?
-Манай аав, ээж хоёрын удамд бяртай бөх олон байсан юм билээ. Тухайлбал, аавын талд Баавай гээд сумын заан байсан. Түүний хүү сумын заан Болор гэж бий. Болорын хүү Бадрал аймгийн начин цолтой. Ээжийн талд нутаг усандаа барилддаг бөхчүүд байсан гэдэг. Эхнэрийн талд ямар удам байсныг нь би сайн мэдэхгүй байна. Би багадаа сургуулийнхаа хүүхдүүдтэй ноцолддог байсан.
-Хүү нь хэзээнээс бөхийн секцэнд явах вэ. Барилдахаасаа өмнө бэлтгэл хийдэг үү?
-Бага балчир байхад нь хамаагүй бэлтгэл, дасгал хийлгэж болохгүй юм билээ. 13 наснаас нь хойш мэргэжлийн багштай болговол зүгээр гэсэн. Энэ жил барилдахаасаа өмнө 10 хоног бэлтгэл хийсэн. Өөрөө бэлтгэл хийх дуртай. Хүний санаанд оромгүй мэхүүд хийдэг, хурдан хөдөлгөөнтэй хүү бий.
-Танайх хэдүүлээ вэ?
-Манайх зургаан хүүхэдтэй. Соёмбо манай дөрөв дэх хүүхэд. Гурван охин, гурван хүүтэй. Эхнэр минь хүүхдүүдээ хардаг. Би багийн Засаг даргаар ажилладаг.
| УРАН БАРИЛДААНААРАА ОЛНЫГ ШУУГИУЛСАН А.СОЁМБЫН ААВ О.АДЬЯА: ХҮҮ МИНЬ О.ХАНГАЙ ШИГ АВАРГА БОЛНО ГЭЖ ЯРЬДАГ |
|
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |