Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга,
Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга, мэдээлэл
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай /нэгдүгээр хэлэлцүүлэг/ болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Мөн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёрдугаар хэлэлцүүлэгийн товыг гаргах тухай асуудлаар, машин цагийн зардлыг хэлэлцэх, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн зарим газрыг өөрчлөн байгуулах тухай, нийслэлийн өмчит барилга байгууламж бүртгэн авах тухай, нийслэлийн өмчид шилжин ирж буй өмч бүртгэн авах зэрэг асуудлуудыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх, тов зарлах тухай асуудлуудыг хэлэлцүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой ИТХ-ын төлөөлөгчид асуулт асуулаа.
ИТХ-ын төлөөлөгч Н.Гантулга: -Төсвийн өөрчлөлт оруулах тухай материал өргөн барьснаасаа хойш хоёр дахь удаа солигдлоо. Тэгэхээр нийслэлийн төсвийн тодотголд хоёр асуудал тусгасан байна. Алийг нь хэлэлцэх вэ. Алийг нь ч хэлэлцсэн нийслэл дээр бүтцийн өөрчлөлт хийнэ, зохион байгуулалтын өөрчлөлт хийх юм байна гэж ойлголоо. Үүнтэй холбоотойгоор 1,4 тэрбум төгрөгийн зардлын асуудал үүснэ. Энэ асуудлаа Засгийн газрын тогтоол гараагүй байхад Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтоолын төслөө өргөн барьсан байх юм. Ийм асуудал байж болох юм уу.
Нийслэл Засаг даргын орлогч П.Сайнзориг: -Бидний өргөн барьсан нэг л төсвийг хэлэлцнэ. Техникийн үл ойлголцлоос болоод ийм асуудал гарсан тул Ж.Батбаясгалан даргад өргөн барьсан төсвийг л хэлэлцнэ. Мөн төсвийг хоёр шаттай хэлэлцэж байгаа учраас хоёр дах хэлэлцүүлгийн товыг зарлах ёстой гэж үзэж байна.
ИТХ-ын төлөөлөгч Н.Гантулга: -Хяналтын дагалдах хуудас гээд та өөрөө гарын үсэг зурсан байна. Энэ та нарын гарын үсэг мөн юм уу. Эсвэл энийг та нарын өмнөөс Иргэдийн хурлын ажлын алба хуурамчаар үйлдсэн юм уу.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг: Төсвүүдийг бид төсвийн эх үүсвэрээ бодолцоод олон хувилбараар бий болгосон. Энэ дунд ажлын албадууд хоорондоо файл солих явцад солигдсон байна. Гэхдээ албан ёсоор 371 тэрбум төгрөгөөр өргөн барьсан.
ИТХ-ын төлөөлөгч Д.Наранбаяр: -Энэ төсөв хоёр болчихсон байна. Өнгөрсөн дөрөв дэх өдөр тараасан төсвөөс тэс өөр. 100 тэрбум төгрөгөөр төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр энэ нэг төсвийн тодотгол юм уу, хоёр өөр тодотгол өргөн мэдүүлээд байна уу гэдэгт хариулт өгөөч.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг: -Бид 2024 оны нийслэлийн төсвийн тодтголыг тотголын төслийг боловсруулахдаа хоёр хувилбараар боловсруулсан. Өмнөх төсвийг боловсруулж байсан нь үнэн боловч өргөн бариагүй. Ж.Батбаясгалан даргад өргөн барьсан 371 тэрбум төгрөгийн төсвөө л бид хэлэлцэх ёстой. Энд 28 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмэгдсэн. 100 тэрбум гэдэг тоо байхгүй. 28 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмэгдэхээр бүх тоо солигдоно. Хэвлэж өгөхдөө файл солигдсон гэдэг учир байдлаа бид тайлбарласан.

ИТХ-ын төлөөлөгч Л.Отгонбаатар: -Төсвийн талаар асуулт байхгүй, хуралдааны талаар нэг асуулт байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлөөр ороод хурлын тов зарлагдах ёстой байхад зөвлөлийнхөө хурлаар орохгүйгээр шууд хуралдааны тов зарлаад байж болж байгаа юм уу.
Баттөмөр: Төсвийн хэлэлцүүлгийн асуудал тусгайлан дэгээр зохицуулагддаг. Хоёр үе шаттай хэлэлцдэг учраас эхний хэлэлцүүлгээ хуралдаанаар шууд хэлэлцээд, дараагийн хуралдааныхаа товыг нийт төлөөлөгчдийнхөө хэмжээнд хуралдаан дээрээсээ шууд хэлэлцээд шийдье гэсэн байдлаар энэ асуудалд хандсан.
Отгонбаатар: Энэ хуралдаан дээр зөвхөн төсвийн асуудлыг хэлэлцэхээс гадна өөр асуудлууд бас байгаа. Тэгэхээр бусад асуудлаа Зөвлөлийн хурлаар хэлэлцэх ёстой байсан юм биш үү
Баттөмөр: Эхний хоёр асуудал нь мэдээлэл байгаа. Бусад асудлыг хэлэлцэх эсэхээ өнөөдөр шийдээд, товыг тогтоох ёстой.
ИХТ-ын төлөөлөгч П.Ганзориг: Татвар төлөгчдийн мөнгийг “Жаахан мөнгө шүү дээ” гэсэн байдлаар хандаад байна. Өмнө тараасан төсвийн татварын бус орлогын хэсэг дээр өмнө нь 175 тэрбум гэсэн байсан. Одоо 68 тэрбум төгрөг гэсэн байна. Энэ хоёрын зөрүү хэд юм бэ. Энэ дээр тоо баримттай хариулт өгнө үү. Энэ нь иргэдээ үл хүндэлж, Иргэдийн хурлын бүрэн эрхийн үйл ажиллагаанд ноцтой халдаж байгаа мэтээр харагдаж байна.
Нийслэлийн Засаг дарга орлогч П.Сайнзориг: Бид төслийг хоёр удаа боловсруулаад, энд зөрүү гарсан. Үүндээ ИТХ-ын төлөөлөгч нараас хүлцэл өчиж байна. Гэхдээ бид БОАЖЯ-тай хилийн цэсийн маргааныг шийдсэн тохиолдолд нийслэлийн мэдэлд орж ирэх газрыг дуудлага худалдаанд оруулснаар нэмэлт 28 тэрбум төгрөгийн эх үүсвэр олдох боломжтой болоод байна.
ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар: Сүүлийн үед бид олон цагаар хуралдах болсон. Өнөөдөр хэдэн цаг хүртэл хуралдах вэ Хэлэлцэх асуудлаа дуустал хуралдах уу. Хэлэлцэх асуудлын дарааллаа хараад хурлын цагаа тодорхой болгож болох уу. Учир нь, заримдаа бид өдөрт 30 гаруй асуудал хэлэлцэж байна. Ингээд хурлын төгсгөл рүү хэлэлцэж байгаа асуудлыг хөнгөн хуумгай хандаж, “Асуудал санал байна уу, үгүй юү” гээд санал батлаад байгаа байдал сүүлийн үед их ажиглагдах болсон. Тэгэхээр энэ дээр тодорхой цаг заадаг болмоор байна. Мөн төсвийн тодотгол дээрээ завсарлага аваад хуралдахгүй бол бид нар хурал эхлэх гэж бараг цаг боллоо. Бусад асуудалдаа цаг гаргах хэрэгтэй байна.
ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: -НИТХ-ын хуралд өргөн барьсан төслүүд ойлгомжгүй байна гэсэн санал гарч байна. Хуульд нийцүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв. Төсөвт өөрчлөлт оруулах талаар асуудлыг Хотын дарга албан ёсоор өргөн барьсны дараа хуульд нийцүүлэн хэлэлцэж эхлэх нь зөв байх. Тиймээс эхний хэлэлцүүлгийн товыг шинэчилж тогтооё. Төлөөлөгч нарт төсвийн төслийн хоёр хувилбар байна. Үүнийг хотын даргаас албан ёсоор бичгээр хүргүүл. Ингээд хуралдааны товыг дахин шинэчлэн тогтооё.
Хуралдааны товыг дахин тогтоохоор болж, НИТХ-ын XVII ээлжит бус хуралдаан завсарлалаа.
| НИТХ: 2024 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ТОДОТГОЛ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ |
|
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
С.АМАРСАЙХАН: “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
2026-08-31 16:50:03
Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
2026-08-31 16:42:59
2027 оны төсвийн алдагдлыг хоёр их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ
2026-08-31 16:35:17
Улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ
2026-08-31 16:24:03
Непал Улсын сургуулийн захирал үер буухаас 10 минутын өмнө 900 сурагчийг нүүлгэн, амийг нь аварчээ
2026-08-31 15:27:04
Монголын “U20”-ийн баг, Умард Марианы Арлуудыг багийг 7:0-ээр хожлоо
2026-08-31 14:35:45
Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэнэ
2026-08-31 14:06:20
ОРОН НУТГИЙН ШТС-УУД ДАХЬ АВТОМАШИНЫ ООЧИР БУУРЧ БАЙНА
2026-08-31 13:59:37
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |