• Өнөөдөр 2025-05-17

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт 32476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт 374 хэргийг хүргүүлсэн байна

2024-02-19,   332

               Цагдаагийн байгууллагаас хоёрдугаар сарын 12-18-ны өдрүүдэд 32476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 374 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг найм, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 152, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Өмчлөх эрхийн эсрэг 140, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг найм, хүрээлэн байгаа орчны эсрэг 17, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, бусад 11 хэрэг байна. 
 
          Зөрчлийн шинжтэй 35.059 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 34.430 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 34.235 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 195 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 971, танхайрах 53, хүний биед халдах 244, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 89, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 31.168, бусад 1905 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 40 иргэнд 12.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 86 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлэжээ.

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт 32476 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорт 374 хэргийг хүргүүлсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188