• Өнөөдөр 2025-07-01

Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

2024-02-19,   367

                Дорнод аймаг, Чойбалсан сум Энгэр шанд багийн  Гоожуур, Сүмбэр багийн Дэлгэрмөнх гэх газар энэ сарын 17-ны 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин З малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Э малдаа морьтой яваад сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 19:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
 
         Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин  33 настай З, 32 настай Ц нарыг 17-ны өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т Дэлгэрмөнх гэх газраас эсэн мэнд, малчин 32 настай Ц-г 18-ны өдрийн 11:58 цагт гэрийн баруун урд зүгт Булуувч гэх газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188