• Өнөөдөр 2025-05-16

Ховдын Үенч суманд хамгийн их буюу 17 мм зузаан цас оржээ

2024-02-17,   454

         Нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга энэ амралтын өдрүүдээр шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, 17-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
 
             Баруун аймгуудын нутгийн өмнөд болон хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр өчигдөр 0.0-17.0 мм цас оржээ.
 
            Үүнээс хамгийн их нь Ховдын Үенч 17.0 мм, Алтай 16.0 мм, Байтаг 14.0 мм, Баян-Өлгийн Булган 9.0мм, Увсын Түргэнд 6.0 см, Завханы Их Уул, Архангайн Жаргалант, Өндөр-Улаан, Булганы Дашинчилинд 4.0-4.8 мм, бусад нутгаар 0.0-3.5 мм цас орсон байна.

Ховдын Үенч суманд хамгийн их буюу 17 мм зузаан цас оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188