Цасан шуурганд төөрч, хониныхоо голд орж дулаацан эсэн мэнд аврагдсан Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин 14 настай Г.Бямбацогт хүүг Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болжээ.
Энэ талаар хүүгийн эгч Ж.Дуламсүрэн цахим хуудсаараа дамжуулан "Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн малчин Ганбаатарын 14 настай Бямбацогт хүү 2024 оны хоёрдугаар сарын 11 буюу шинийн хоёрны оройны 16:00 цагт малдаа явж хоёрдугаар сарын 12-ны өглөөний 11:00 цагт хүртэл 25-35C-ийн хүйтэнд, малаа цасан шуурганд гүйцэлгүй, сураггүй алга болжээ.
Түүнийг Асгат, Сонгино, Тэс сумын Онцгой байдлын албан хаагчид аврах үйл ажиллагаа явуулахаар хичээсэн боловч Асгат сумын онцгой байдлын албан хаагчид тухайн газарт очиж эрэн хайх ажиллагаанд оролцсон байна. Завхан аймгийн Хойд сумдаар зам харгуй хаасан цас зуд ихтэй тул Сонгино сумын ОБ-ын албан хаагчид Сүүжин булаг 20 орчим км-ын цаана, Тэс сумын ОБГ-ын албан хаагчид Зээрэнгийн дөрөлж 70 км цаана ирж шөнөжин цас ухаж ажилласан байна. Г.Бямбацогт хүү шуурганд малтай туугдаад шөнө болтол явжээ.
Түүний дээл шуурганд норсон ч мориноосоо буугаагүй тул гутал нь хуурай байжээ. Шөнө дөл болж даарахад хэрсүү ухаан гарган морио суллаж тавиад хониныхоо голд орж дулаацжээ. Дулаацаад унтвал болохгүйг мэддэг тул өөрийн хайртай эрхлүүлдэг цэнхэр ямаагаа хажууд байлгасан. Цэнхэр ямаа нь дуг хийхэд эвэрээрээ мөргөн сэрээдэг, морь нь ч түүнийг орхиогүй гэнэ. Ар гэрийнхэн, Онцгой байдлын газрын албан хаагчид морь гүйж ирэхгүй болохоор горьдлого тээж хайсаар л байж. Хайж буй хүмүүс дөхөж ирдэг ч хүү дуугарах гэхээр дуу нь гарахгүй даарч байжээ. Холч хэрсүү ухаан гарган цасан шуурганд хоног төөрүүлэн өөрийн амь насаа аврах төдийгүй нэг ч малын гарзгүй бахдам хүүгийн авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг үнэлэн Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Хүмүүнлэг хүүхэд" -ээр шагнаж урамшуулахаар болов" гэв.
| Цасан шуурганд төөрсөн хүү хонин дундаа орж суун дулаацсаар эсэн мэнд аврагджээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |