Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн Төгрөг хэмээх газар тус сумын харьяат хоёр малчин малдаа явж байгаад цасны нурангид өртөж, цасанд дарагдсан тухай дуудлага энэ сарын 12-нд Онцгой байдлын газар бүртгэгдсэн байдаг. Одоогоор цасанд дарагдсан 26 настай малчин А-г эрэн хайх ажиллагааг үргэлжүүлж байгаа аж. Харин ослоос эсэн мэнд гарч, эмнэлэгт хүргэгдсэн К.Хурматтай холбогдож, ослын үед чухам юу болсон талаар тодруулсан юм.
-Та хоёрт гэнэтийн осол тохиолдож, одоогоор хамт явсан ахыг нь олоогүй байна. Тухайн үед юу болсон талаар ярьж өгч болох уу?
-Би хамаатныхаа дүүтэй хоёулаа осол болсон Төгрөг уулаас таван километрийн зайд оторын гэртэй хоёулхнаа байсан юм. Осол болдог өдөр буюу энэ сарын 12-нд манай суманд хүйтэн салхитай, цасан шуургатай байсан. Цаг агаар таагүй байсан учир ууланд байсан үхрээ ойртуулахаар Төгрөг уул руу авирч байтал гэнэт цас нурж, нэг мэдэхэд цасанд даруулчихсан байсан. Зөвхөн толгойн орой л цасанд даруулаагүй. Нүд, ам хөнгөн дарагдсан байсан тулдаа амьд гарсан гэж бодож байгаа. Осол болдог өдөр хүйтэн, салхитай байсан учир цас юунаас болж нурсныг мэдэхгүй. Хэрвээ дулаан байсан бол хайлж, гэсээд нурсан гэх сэн.

-Ослын улмаас та бэртэж гэмтсэн үү. Одоогоор биеийнх нь байдал ямар байна вэ?
-Баруун гар болон эгэмний яс хугарсан. Мөн нэг хөлийн зөөлөн эд гэмтсэн учир хөдлөхөд бэрх байсан. Тиймээс бэртээгүй гараараа цасаа ухаж, цасан дороос босох гэж зүтгэж байгаад арай хийж, цаснаас гарсан. Гарсан даруйдаа хамт явсан ахыг хайж, нэрээр нь дуудтал ямар ч хариу дугараагүй. Хэсэг ойр, орчимдоо хайсан. Хөл, гар гэмтсэн байсан учир зоргоороо алхаж, цасан дунд явж чадаагүй. Бас тэр үед маш их айж, сандарсан байсан учир гэртээ очиж, хүмүүст дуулгахаар яаравчилсан. Маргааш /өнөөдөр/ эгэмнийхээ ясыг хадуулна. Хөл, гар хөлдөөгүй болохоор биеийн байдал давгүй байна. Дэлүүн сумынхаа эмнэлэгт нэг хонож эмчлүүлээд одоо аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
-Осол болсон газар танайхаас хэдэн километрын зайтай вэ?
-Осол болсон газар манайхаас таван километр орчим зайтай. Гэртээ очоод утсаар ярих гэтэл сүлжээ байгаагүй. Тэр өдөр салхи, шуургатай байсан учир гар утасны сүлжээ уначихсан байсан. Тэгэхээр нь 30-аад километрийн зайтай айлд явган очиж, таньж мэдэх хүмүүсдээ хэл дуулгасан. Тэд сумын Онцгой байдлын газарт мэдэгдэж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн боловч одоог хүртэл ахыг минь олоогүй байгаа. Мөн орон нутгийн иргэд сайн дураараа эрлийн ажиллагаанд оролцож, ахыг минь хайлцаж байгаа.
К.Хурмат монголоор ярьж чаддаггүй учир эмчээр нь дамжуулж цөөн хором ярилцсан юм.

Мөн эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулсан юм. Тэрбээр “Малдаа явж байгаад цасан нурангид дарагдаж, сураггүй болсон малчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Сум, аймгийн Онцгой байдлын алба хаагчдаас гадна нутгийн 60 орчим иргэн эрлийн ажиллагаанд оролцож, нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газраас нэмэлт хүч дуудаж, техник хэрэгслийг нэмж, эрлийн ажиллагааг өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Цасан нурангид дарагдаж, сураггүй болсон иргэн гэрээсээ таван километрийн зайд малдаа явж байсан. Харин нурангинаас эсэн мэнд гарсан 29 настай эрэгтэйг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эмчилж байгаа” гэсэн юм.
ЦАСАН НУРАНГИТАЙ ТААРСАН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
-Та нуранги замаас хажуу тийш гарахыг хичээх хэрэгтэй.
-Хэрэв та унаад чирэгдсэн бол ямар ч хамаагүй гадаргуу дээр үлдэхийг хичээ. Сэлж байгаа юм шиг гараа хөдөлгөх.
-Цасан нуралт удааширвал та ам, хамараа гараараа таглаж, амьсгалах нүх гаргах хэрэгтэй.
| Цасан нурангид дарагдсан К.ХУРМАТ: Толгойн оройноос бусад хэсэг цасанд дарагдаж, гар хугарсан. Бэртээгүй гараараа цас арилгаж, ослоос амьд гарсан |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |