• Өнөөдөр 2024-05-20

Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилууллаа

2024-02-10,   105

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж эхэлсэн.

Үүнийг есөн дүүргийн 102 байршилд хийж гүйцэтгэнэ.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг, сургуулийн ойролцоо 12 байршилд явган хүний 15-н гарцад лед гэрлэн гарц хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн нутаг дэвсгэрт таван сургуулийн ойролцоох зургаан байршилд явган хүний лед гэрлэн гарц суурилуулаад байна. Тодруулбал,

    Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, 20 дугаар сургуулийн урд тал
    Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 113 дугаар сургуулийн баруун тал
    Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Сэтгэмж” цогцолбор сургуулийн зүүн тал
    Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн урд тал
    Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 38 дугаар сургуулийн урд явган хүний лед гэрлэн гарц суурилуулсан.

Цаашид цэцэрлэг, сургууль орчмын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үе шаттайгаар лед гэрлэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг хийх юм.


Баянгол дүүргийн зургаан байршилд лед гэрлэн гарц суурилууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188