Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй Дүүжин тээврийн төслийн талаар танилцууллаа.
Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөөд буй юм. “Пома” групп нь 88 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн системийг байгуулсан туршлагатай.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Туул гол болон төмөр замаар хоёр хэсэгт хуваагдсан. Дүүжин тээвэр ашиглалтад орсноор энэхүү тусгаарлагдсан хоёр хэсгийн хооронд буюу Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад зорчих боломжтой болно. Нэг бүхээг нь 10 зорчигчийн багтаамжтай байх бөгөөд нэг чиглэлд 2300 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн "Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн харилцан өндөр зэрэглэлийн айлчлал хийсэн. Энэ хүрээнд Франц болон Монгол Улс хоорондын хамтын төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Уг төсөл нийслэлийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрахад томоохон хувь нэмэр оруулах юм" гэв.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгжийн захирал Б.Эрдэнэсайхан "“Пома” групп нь дэлхийн олон улсад дүүжин тээвэр хийсэн туршлагатай. Дүүжин тээврийн кабин, сандал хүйтний улиралд халдаг учраас иргэд даарахгүй, тухтай зорчино. Харин дулааны улиралд агаар чөлөөтэй нэвтрүүлэх салхивчтай. Хоёр тусдаа эх үүсвэрээс эрчим хүч авах тул тог тасрах асуудал гарахгүй. Аврах төхөөрөмжөөр тоноглосон учраас аюулгүй зорчих боломжтой" гэлээ.
| Дүүжин тээврийн төслийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |