• Өнөөдөр 2025-06-09

Авлигын эсрэг сургалтад 1492 хүнийг хамруулав

2024-02-07,   258

         Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон 2023 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.
 
                Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн талаарх  иргэн, байгууллагаас ирүүлсэн 8 гомдол, мэдээлэл болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Өвөрхангай аймгийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар зэрэг байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй танилцав. 
 
             Авлигын эсрэг сургалтад нийт 1492 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Авлигын эсрэг сургалтад 1492 хүнийг хамруулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188