• Өнөөдөр 2025-06-09

Зам тээврийн ослын улмаас автомашины бүхээгт хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ

2024-02-07,   395

                 Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хамрын-Энгэр” гэдэг газар Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээгт хүн хавчуулагдсан байна.
 
             Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр 22:24 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай сонота-6” загварын суудлын автомашин, “Бейбен норд бенз-НД4251” зүтгүүрийн хойд талаас мөргөж, суудлын автомашины жолооч 23 настай Б зорчигч 30 орчим настай Н нарыг эсэн мэнд гаргажээ.

Зам тээврийн ослын улмаас автомашины бүхээгт хавчуулагдсан хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188