Нийтийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хянах цогц хөтөлбөрүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээний салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлага, Хаан Банк Сангийн дэмжлэгтэйгээр найман жилийн өмнөөс орон даяар хэрэгжүүлж эхлүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы оролцогч талуудын 2024 оны ажлын уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 02-ны өдөр боллоо.
Уг уулзалтад УГТЭ, Хаан Банк Сан, НЭМҮТ-ийн удирдлага, төлөөллүүд оролцож, 2023 онд хэрэгжүүлсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны үйл ажиллагааны тайланг дүгнэж, 2024 онд тус аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөлтийн талаар хэлэлцэж, санал солилцлоо.
Энэхүү аянг 2017 оноос хүн төвтэй нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол хүн амын дунд зонхилон тохиолдох зүрх судасны өвчлөлийн голлох шалтгаан болж буй цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээг хийх замаар иргэдийг цусны даралт ихсэлтээ мэддэг, хянадаг чадвар хэвшилд сургах, цусны даралтын хүндрэлийн эрсдэл өндөртэй иргэдийг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор эхлүүлсэн.
Өнгөрсөн онд таван аймагт амжилттай зохион байгуулагдаж, орон нутгийн 22000 иргэнийг цусны даралтын эрт илрүүлэх үзлэгт хамруулж, тэдэнд даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлээс хэрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээллийг хүргэж ажилласан байна.
| УГТЭ: Энэ онд цусны даралт ихсэлтийн эсрэг аянг үргэлжлүүлнэ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |