2020 оны долдугаар сарын 15-нд Архангай аймаг Цагаан давааны ар дээр шатахуун ачсан машин онхолдож, 50 машин шатаж, найман хүн амиа алдаж, найман хүн гэмтсэн. Тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны хурлын тогтоолыг хүчингүй болголоо.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багийн нутаг Цагаан давааны ар уруудах хэсэгт 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон.
Улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас таван автомашин, нэг мотоцикл шатаж, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 8 хүний амь нас хохирсон хэргийг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ингэхдээ
Шүүх:
Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож долоон жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;
Шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон.
Эл шийдвэрийг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 1-ний өдөр хянан хэлэлцжээ.
Давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон.
Тодруулбал, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Аюултай ачаа тээвэрлүүлэгч “Ш” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирол, хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь хохирогч нарын эрх ашигт нийцнэ.
Мөн шүүхийн нотлох баримтын талаар дүгнэсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов.
Хэрэв талууд хандвал уг хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэх юм байна. Хэргийн оролцогчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор УДШ-ийн хяналтын шатны шүүхэд хандах боломжтой.
| Цагаан давааны ослын анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголоо |
|
"САНЬЯА-2026" элсний наадмын нээлт боллоо
2026-04-23 08:10:38
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТӨД “ӨРЦЛҮҮЛЖ”, ХҮНСНИЙ ЗАХУУД ХҮНГҮЙДЭЖ БАЙНА
2026-04-23 07:52:56
ҮРТЭЙ, ҮНДЭСТЭЙ БОЛГОНЫГ ХАМГААЛАГЧДЫН ХАВАР
2026-04-23 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-04-23 07:00:00
2026-04-23 07:00:00
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |