• Өнөөдөр 2024-05-20

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал нүд бүрэлзэн улцайна

2024-02-05,   130

Аргын тооллын: 2024 хоёрдугаар сарын 05, Даваа гараг

Наран ургах шингэх: 08:15-17:57

Үс засуулбал: Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр

-Билгийн тооллын 25, шарагчин гахай өдөр, хонгорцог-17 одтой, огторгуй суудалтай, 2 хар мэнгэтэй, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:57.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, нохой авах, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, үс засуулах, ажилчин шүтүүлэх, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.

 


ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал нүд бүрэлзэн улцайна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188