• Өнөөдөр 2024-05-20

Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд 120 мянгатын явган хүний зам цэвэрлэжээ

2024-02-02,   677

            Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах цэвэрлэгээнд үндэсний бөхийн дэвжээнүүд оролцохоор болоод буй. Сар шинийг угтсан "Нэг хот нэг гэр бүл" чэллэнжид улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ нэгдэж, Хан-Уул дүүрэг, хүн хамгийн их зорчдог 120 мянгатын автобусны буудлын ард талын явган хүний замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаагүй болгожээ. Тэд 200 метр талбайг цэвэрлэсэн байна.
 
        Цэвэрлэгээний дараагийн чэллэнжид тэд Архангай аймгийн Бөх билэгт дэвжээг дууджээ. Бөхийн дэвжээнийхэн халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудыг хуваарийн дагуу цэвэрлэх аж.

Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд 120 мянгатын явган хүний зам цэвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 12:10:05
    Tsetsegee: Bayrllaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-02 11:51:01
    Puu: paaayaya Prada umsuud tseverlegee hiigeed manai bukhchuud tasarch ee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188