Хятадад өндөр барилгын гал, аюултай түймрийг дроноор унтрааж эхэлсэн бол одоо алсын зайнаас төхөөрөмж ашиглан унтраадаг болжээ. Ийм төхөөрөмж ёоз ёозоороо байгааг, манайх шиг төлөвлөөгүй барилгатай замбараагүй хотод хамгийн тохиромжтой болохыг дарга нараас урьтаад "Моод" төслийн багийнхан урд хөршөөс судалж цахим орчинд санал болгож хандив өрнүүлж эхэллээ.
Тодруулбал, Fundea.mn сайт нь төсөл санаачлагч болон санхүүжүүлэгч нарыг хооронд нь холбодог буюу шинийг санаачлагчдад мөнгө босгох харин олон нийтэд өөрт таалагдсан төсөлдөө санхүүжилт хийх боломжийг олгож буй харилцан итгэлцэл, үнэ цэнийг түгээдэг платформ юм.

Тэгвэл уг сайтад "Гал сөнөөгч роботтой болцгооё" гэх хандивын төсөл оржээ. Энгийнээр тайлбарлавал хүн бүр төсөл хэрэгжүүлэгч болох боломжтой ба үүний тулд олон хүмүүсээс мөнгө босгох замаар төслөө санхүүжүүлнэ гэсэн үг.
Монгол залуус нэгдэн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард "САНААГАА САНХҮҮЖҮҮЛ" уриатай Fundea.mn сайтыг нээсэн бөгөөд одоогоор хамгийн өндөр дэмжлэг аваад байгаа нь "Гал сөнөөгч роботтой болцгооё" Моод-ын хандивын төсөл орсон байна. Нийгмийн асуудлыг шийдэхэд түүчээлдэг "Моод" төслийн баг уг хандивын аянаар том, жижиг хоёр робот худалдаж авахаар нийт 588.640.000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж буй.
Хандивын аяныг хоёрдугаар сарын 15-ыг хүртэл зохион байгуулах бөгөөд тэр хүртэлх хугацаанд 588.640.000 төгрөг бүрдэхгүй бол иргэдэд мөнгийг нь буцааж олгоно. Өнөөдөр 16:00 цагийн байдлаар 4.3 сая төгрөг цугларчээ.
Fundea.mn сайт руу орж харвал хэн, хэдэн төгрөг шилжүүлсэн болох нь нээлттэй харагдана. Тухайн цугларсан мөнгөөр худалдан авахыг зорьж байгаа уг робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтай. Гал сөнөөгч робот нь 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой бөгөөд бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж аж.
Хандивыг албан ёсны сайтаар дамжуулж өгөх нь дэлхийн бүх оронд хэрэгждэг аливаа учирч болох эрсдэлээс хамгаалах, ил тод шийдэл байдаг. Хэрэв та "Гал сөнөөгч роботтой болцгооё" хандивыг дэмжиж байвал www.Fundea.mn сайт руу орж 5000 төгрөг болон түүнээс дээш хүссэн дүнгээрээ хандив өгч өөрийн хувь нэмрээ нийгэмдээ оруулаарай.
| Иргэд гал сөнөөгч РОБОТТОЙ болохоор хандивт нэгдэж эхэллээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |