• Өнөөдөр 2025-05-15

Сэрэмжлүүлэг: Хуурамч архи, согтууруулах ундааг хилээр нэвтрүүлж, худалдан борлуулах зөрчил нэмэгджээ

2024-01-31,   913

     Цагаан сарын баяр дөхсөн энэ өдрүүдэд хуурамч архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, хилээр нэвтрүүлэх зөрчил нэмэгджээ. Иймд иргэд та бүхнийг гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундаа худалдан авахгүй байх, тэдгээрийг хэрэглэхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.      
 
Гаалийн байгууллагаас хурааж авсан хуурамч архи, согтууруулах ундааг устгалд оруулах ажлыг зохион байгуулахаар болж байгаа ажээ. 
 
          Тодруулбал, импортын бараа, бүтээгдэхүүний гол боомт болох Замын-Үүдийн гаалиар гэхэд л өдөрт хуурамч архи, виски хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил 200-300 удаа бүртгэгдэж байгааг Гаалийн байгууллагаас мэдээлж, сэрэмжлүүлж байна. Хэдийгээр гарал үүсэл нь тодорхойгүй согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авч байгаа ч энэ төрлийн зөрчил буурахгүйг байгааг албаныхан учирлаж байна. Хуурамч спирт, архи нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, цаашлаад аминд хүрэх аюултай учраас иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 
    

Сэрэмжлүүлэг: Хуурамч архи, согтууруулах ундааг хилээр нэвтрүүлж, худалдан борлуулах зөрчил нэмэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188