УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд долоон удаа хуралдаж, найман бүлэг асуудлын хүрээнд хуулийн төсөл нэгийг, Байнгын хорооны тогтоол дөрвийг, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг хэлэлцэж шийдвэрлэв.
Тухайлбал, Байнгын хорооны 2023 оны аравдугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах” Ажлын хэсгийг байгууллаа. Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төрийн үүргийг хуулийн хүрээнд хангуулах, хяналт шалгалт хийх зорилготой тус Ажлын хэсэг “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд 500 гаруй оролцогчтой зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.
Түүнчлэн Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн удаатай. Мөн Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийн Ажлын хэсгийн гишүүд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь аймагт томилолтоор ажиллан орон нутгийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлав.
Байнгын хорооны зүгээс боловсрол, соёл, спортын салбарын яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж, 2024 онд тухайн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлын гарц, шийдэл, эрх зүйн орчны талаар санал солилцлоо.
| “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганы зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |