• Өнөөдөр 2025-05-15

Замын хөдөлгөөнд саад учруулсан ачааны автомашины жолоочийг 160 мянган төгрөгөөр торгожээ

2024-01-30,   6573

        Олон нийтийн цахим орчинд 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр тавигдсан СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ийн товчоо явах замд “Зам хашаад байна” гэсэн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад Shaanxi-x3000 маркийн том оврын ачааны автомашины жолооч нь:

  • Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцох маршрутын зөвшөөрөлгүй;
  • Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан
  • Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнийг саатуулсан;
  • Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино зэрэг заалтыг тус тус зөрчсөн үндэслэл тогтоогдсон.

Дээрх зөрчилд Зөрчлийн хуулийн 14.7.33 дэх хэсэгт зааснаар 10.000, 14.5.17 дах хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр зөрчил тус бүрд шийтгэл оногдуулж хариуцлага тооцлоо.


Замын хөдөлгөөнд саад учруулсан ачааны автомашины жолоочийг 160 мянган төгрөгөөр торгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 14:35:52
    Irgen: Erhiig ni hasah heregtei !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 14:35:51
    Irgen: Erhiig ni hasah heregtei !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-31 14:35:41
    Irgen: Erhiig ni hasah heregtei !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-30 22:04:25
    Зочин: Эрхийг нь бүр мөсөн хасаачээ, дараа нь хэн нэгэн хүний аминд хүрнэ, наад гай чинь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188