• Өнөөдөр 2025-05-15

АТГ: Эрүүгийн долоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

2024-01-29,   338

                Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны нэгдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
          Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
 
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
 
БЗД-ийн ...-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
 
Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
 
“Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
 
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
 
Хан-Уул дүүргийн ...-р хорооны Засаг дарга “С” нь  бусдад давуу байдал бий болгосон гэх;
 
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
 
 
“Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх.
 
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

АТГ: Эрүүгийн долоон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188