• Өнөөдөр 2025-05-15

Газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ

2024-01-26,   1376

             LPG газ дэлбэрсэн ослын улмаас 14 хоногийн турш тухайн осол болсон газраар явах нь эрүүл мэндэд аюултай гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон Глобал Олон улсын дунд сургууль байрладаг.
 
       Тэгвэл 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан талаар бид өмнө мэдээлсэн. Тус сургуулийн захиргаа эцэг, эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргах байгууллагад хүргүүлсэн байдаг.
 
            Тэгвэл газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургуулийг ирэх долоо хоногоос эхлэн долоо хоног цахимаар хичээллүүлэх шийдвэр гарсан гэдгийг 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн мэдээллээ.

Газ дэлбэрсэн газартай ойр байрлаж буй 133 дугаар сургууль долоо хоног цахимаар хичээллэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188