• Өнөөдөр 2025-05-15

"Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдаанд 1500 үндэсний үйлдвэрлэгч оролцож байна

2024-01-26,   687

              Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаанд есөн дүүрэг, 21 аймгийн 1500 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцож, 45000 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн танилцуулан худалдаалж байна.
 
      Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас үзэсгэлэн худалдаанд оролцож буй бизнес эрхлэгчдэд цахим сүлжээ ашиглан борлуулалтаа хэрхэн өсгөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Мөн үзэсгэлэн худалдаагаар зочилж буй  үйлчлүүлэгчдэд AR/VR технологийг танилцуулж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгч технологийн компани болох ARGUN-тай хамтран AR хөтчийг хийж гүйцэтгэлээ.
 
Та бүхэн “Амар байна уу 2024” үзэсгэлэн худалдаанаас Сар шинийн баярын бэлтгэлээ хийхдээ энэхүү хөтчийг ашиглаарай.

"Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдаанд 1500 үндэсний үйлдвэрлэгч оролцож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-26 16:40:14
    Зочин: Ацных үндэсний үйлдвэрлэгчид вэ. Бүгд дамчид
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188