• Өнөөдөр 2025-05-15

Говийн их дархан цаазат газар тахийн сүрэгт биотехникийн арга хэмжээ авч 185 боодол өвс тавьжээ

2024-01-26,   282

                Хонь ба тахь усны Баянбүрд газарт биотехникийн арга хэмжээ авсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ. Тодруулбал говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн нийт нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 17-19-нд хяналт шалгалт, мониторингийн ажлыг хэрэгжүүлэн ажиллажээ. 
 
         Дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрт их хэмжээгээр цасан бүрхүүл тогтож, тал газарт 15-20 см, уулархаг болон гуу жалганд 40-52 см зузаантай цасан бүрхүүл тогтоод байна. Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт Говь-Алтай, Ховд аймгийн таван сумын нутаг дэвсгэр хамаардаг. 

   Энэхүү “Б” хэсгийн хонь ба тахь усны Баянбүрд газарт сэргээн нутагшуулж байгаа тахийн 21 үржлийн сүрэг, азарган үрээний дөрвөн сүрэг нийт 273 тоо толгой тахь бүртгэв. Сэргээн нутагшуулж буй тахийн сүргийн 273 тоо толгойд биотехникийн арга хэмжээ авч, 185 боодол өвс тавьсан. 


Говийн их дархан цаазат газар тахийн сүрэгт биотехникийн арга хэмжээ авч 185 боодол өвс тавьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188